Сайн уу, намайг Биндэрьяа гэдэг. Би 32-той, 11 настай хөөрхөн үрийн ээж бөгөөд гадаадад завгүй амьдралын хэв маягаа зохицуулан яваа жирийн л нэг бүсгүй. Би мөнгө олохын тулд онлайн орчинд дропшиппинг, контент бүтээгч, арилжаа зэрэг БҮХНИЙГ оролдож үзсэн ч амжилт олоогүй юм 😫
Гол зүйлдээ орохоосоо өмнө өөрийн гадаад дахь аяллын эхлэлийг эргэн дурсъя...
Миний Америк дахь аялал тийм ч амар байгаагүй. Монгол улсаас АНУ-д 2017 онд хэн нэгний тусламж дэмжлэггүй, ганцаараа ирж билээ. Эргээд харвал ердөө 2000 ам.доллартайгаа аянд мордсон маань эрсдэлтэй, бага зэрэг галзуу санагдаж байсан ч 25 настай Биндид шинэ орчин,шинэ боловсрол, шинэ хүрээлэл бий болгох нь юу юунаас илүү догдлол төрүүлж байснаа өчигдөрхөн мэт тодхон санаж байна. Шинэ соёл, уламжлалд дасан зохицох нь амаргүй байсан бөгөөд амьдралаа залгуулах нь улам хэцүү байв. Бүтэн цагийн, хагас цагийн, эсвэл ямар ч хамаагүй ажил хийхийг хичээж хичээл зүтгэл гаргаж байсан ч карьераа эхлүүлэх, хувийн амьдралдаа амжилт олох тал дээр байнга саад бэрхшээлтэй тулгардаг байв.
Зөөгч, хумс, жолооч, цэвэрлэгч, диспач, хүргэлт гэх мэт хийж болох бүх л хар ажлуудыг хийж туршиж үзсэн. Өдөр бүр өөрөөсөө яагаад энэ амьдралыг сонгосноо асууна. Гэхдээ надад бууж өгөх сонголт байхгүй байлаа. Эргээд эх орондоо очиход үр хүүхдэдээ, гэр бүл, найз нөхдөдөө хийсэн ажилтай дуудуулах нэртэй очно гэсэн зорилготой байтал миний байгаа байдал хаана ч хүрэхгүйд хаяа сэтгэлээр унадаг байлаа. 2022 оноос бүх зүйл улам дордож, миний зээлийн картны өрийн хэмжээ 10 мянган ам.доллараас давсан бөгөөд тогтвортой ажилгүй хэвээр байлаа. Санхүүгийн хүндрэлээс үүдсэн стресс, айдас намайг хүмүүстэй харилцаагаа таслахад хүргэсэн.
Тэр үед л би дахиж уламжлалт 9-5 цагийн ажил хайхын оронд онлайнаар ажиллаж нэмэлт орлого олох ур чадвар эзэмших хэрэгтэй гэж өөртөө амласан. Онлайн орчинд мөнгө олох аргуудыг судалж байгаад 2023 оны 9 сард би дижитал маркетингийн бизнесийг олж мэдсэн. Энэ нь надад шинэ ертөнц нээгдэж байгаа мэт санагдсан бөгөөд үнэхээр амьдралыг өөрчлөх хүчтэй юм байна гэдэг анхны сэтгэгдэл төрж байлаа. Ингээд миний дижитал маркетинг суралцах аялал минь эхэлсэн билээ.
Дижитал бизнесээ эхлүүлснээр 6 сарын дотор 150,000 ам доллар хийсэн. Дижитал маркетинг сурснаас хойш би сэрүүлэгт сэрээгүй удаж байна, хүүхдээ Монголын хамгийн өндөр чанартай сургуульд явуулснаар ирээдүйд нь хөрөнгө оруулдаг, гэр бүл хайртай хүмүүсээ хэрэгтэй үед баярлуулах, улиралд нэг удаа соло аялал хийж, ямар ч зээлийн картын өргүй амьдарч, хувьцаанд хадгалсан хөрөнгө оруулалттай, гар утсаараа дэлхийн хаанаас ч ажиллах чадвартай болсон. Одоо энэ хуримтлуулсан туршлагаа бусадтайгаа хуваалцах нь миний туйлын зорилго болсон ✨
Эргээд харахад айж эхлүүлсэн гараанаас хойш хэр хол явснаа харахад үнэхээр гайхалтай санагдаж байна. Миний аялал бусдад шинэ зам мөрийг эхлүүлэхэд, өөрсдийгөө хөгжүүлэхэд урам зориг өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Дижитал маркетингийн ертөнц надад амьдралаа өөрчлөх боломжийг олгосонтой адил бусдад ч бас адилхан боломж байгааг ухаараасай гэж хүсдэг 🙏🏼 Би танд амлаж байна, надад ямар ч онцгой чадвар байхгүй. Гэхдээ надад арвин туршлага байна 💯 Би ердөө л энэ амжилтыг үнэхээр боломжтой эсэхийг олж мэдэхээр шийдсэн завгүй жирийн нэгэн ээж юм. Тиймээс хэрэв та дижитал маркетингийн ертөнцөд орж, боломжгүй мэт санагдаж байсан мөнгө олох аргыг хайж байгаа бол, мөн бүрэн эхнээс нь заалгаж сурахыг хүсэж байгаа бол би өөрийг тань зааж чиглүүлэхэд бэлэн байна 🔥